xvv

Хэн нэгнээр орлуулж болохгүй нь

Хэзээ ч бас мартаж чадахгүй нь

Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч

Хэдий удалгүй тайвширч л орхих юм

Орхиод мартаад холдоод явъя гэвч

Огт гарахгүй бодолд минь байна

Орлуулж нэгнээр мартая гэвч

Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь

Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь

Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин....

xvv


Ширтэн чамайг ичээв үү энхрий минь

Ширвэж дургүйцхээ азнаач чи минь

Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө

Хөөрч догдлон харчихаад байх юм

Дахиж харахгүй хичээх гэвч

Далдуур татагдан хүсээд байх юм

Өөрөө чи тийм хөөрхөн болохоор

Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор

Харахгүй байж үнэхээр тэвчихгүй

Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй

Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн,

Дурлам нүд, булбарай хацар,

Халуун арьс, зөөлөн гар,

Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар,

Хараад баймаар, хазаад авмаар

Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр

Дээр нь бас юуг нь мэдэхгүй

Дэндүү их татах увидастай болохоор

Нүд ...

xvv
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд  очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...