xvv
Ёохор хатирах өлмий зүрхэн дээр минь нижгэнэвч
Ёо! гэж үзээгүй эр хүний зүрхсэн
Ёроол үгүй хагацал дээр түлхэн түлхэн бөхийлгөвч
Байя! гэж хэлээгүй эл дол сэтгэлсэн

Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шүршилтэнд
Урьдын шархтай зүрх минь тэсээ гэж үү шүтээн минь!
Уруул амны чинь интоорт, шүлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чөлөө гуйдаг юм билүү дээ…

Хонгорхон сэтгэл хичнээн зөөлөн байваас
Хорвоогийн тоглоом төчнөөн хатуу байдгийг
Үзсэн цэцэн үзээгүй тэнэг хоёрын
Үүрэх зовлон дүндээ дүн ч юм уу даа

Учрыг мэдсэн хүн өөрийгөө захирах гэж
Уураг та...

xvv

Тэнгэрт гялтганах од мичид
rnТэврэн чамайг минь бүүвэйлэг
rnӨрлөг сарны гэгээн туяанд өлгийдүүлж
rnҮнэгчлэн мишээгээд тавтай нойрсоорой

rn
rn 
xvv

Арван намраар чуулалдан

Хонхон дуугаа цангинуулсан

Арван хавраар дуулалдан

Холын мөрөөдөлд хөтлөгдсөн дөө

Ариухан насаа дуулъя даа

Алтанхан үеээ дурсан санъяа

Дэлхий багтсан дэвтэртээ

Дурсамж бичээд уйлсан даа

Дэндүү дотнын үерхлээрээ

Үдэлтийн бүжгэндээ уярсан даа

Цайлган насаа дуулъя даа

Цоглогхон үеээ дурсан санъяа

Одсон жилүүдийн цувааг

Нартай наадан өнгөрүүлсэн

Орой болтол тоглохдоо

Найзынхаа сэтгэлд хоргодсон доо

Балчирхан насаа дуулъя даа

Баяртай үеээ дурсан санъяа

Багшаа тойрон суухдаа

Ангийн чамайгаа онцолсондоо

Бадран баясан өсөхдөө

Сургууль танийгаа хүндэлсэн дэ...