xvv
Ялдамхан инээмсгэлэлд согтоод
Янзтайхан талимаарах харцанд уусааад
Ялгуун бүхнийг чинь бишрээд
Яваад ирэх уулзалт бүртээ
Яг дэргэд чинь байхдаа
Ямар их хүсдгээ шивнээд
Ягаахан уруулыг нь үнсэнэ дээ
Янаглан хүзүүг нь үнсэнэ дээ
Хайрлан хацрыг нь үнсэнэ дээ
Харамлан нүдийг нь үнсэнэ дээ
Дурлан хамрыг нь үнсэнэ дээ
Дуулан чихийг нь үнсэнэ дээ
Хөөрхөнийгөө......

xvv
Зүрхийг нь минь хааш нь хийчихвээ
Зүгээр нэг базаж аваад
Зөндөө гүнзгий нүх рүү шидчихвүү
Зүрхийг минь чи яачихваа
Зүүдэл даавуутай андуураад
Зүүгээр хатгаад хаячихвуу
Зүрхийг минь чи хааш нь хийчихвээ
xvv

Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол
Удаж удаж нэг ирэхээрээ Ардчилал яриад бужигнуулж гардаг хэрvvлч монгол
Удмын дайчин омог нь хөдлөхөөр Уураа барихгvй дэлсэж орхидог хэдрvv монгол
Уралцах дайсан vгvй болохоор Ураг нэгтнээ хөнөөж орхидог хэцvv монгол
Сайд цэрэг хэнийг ч гэсэн Сайдуулж муудуулж гvтгэж болдог чөлөөтэй монгол
Сайтар зохиол нь хол яваагvй Сарьдаг Алтайгаа нөмөрлөж зогсдог чөдөртэй монгол
Сайн морь гавьяатай хvмvvсийг Санаандгvй vхэл отож байдаг чөтгөртэй монгол
Савдаг лус нь хилэгнэж гvйцээд Сав л хийвэл ган зуд болдог дошгин монгол
...