xvv
Алхаж яваад мөчир олсон юм
Авч ирээд усанд хийчихсэн
Арзайж саглайгаад үндсэлчихжээ
Алаг эрээн вааранд суулгачихъя
Өмнөхөн нэгэн мөчир олсон юм
Өөрөө ч мэдэлгүй усанд хийчихжээ
Өрвийж эрвийгээд үндсэлчихсэн байна
Өнгө солонгорсон вааранд суулгаад
Өдөр бүр услаад л байвал
Үзэсгэлэнт цэцэг ургах болов уу
Өндөр том мод юм болов уу
Аль нь ч байсан ялгаагүй ээ
Адилхан л ургуулъя,.. хүчилтөрөгч......
xvv
Үнэндээ айж байна
Үүлэнд тэмүүлээд бороо болон асгарахаас нь
Үнсэлтэнд мансууран
Өөрийгөө алдаж орхихоосоо
Хаа нэг тийшээ нисэн одохоосоо
Хатуу гадаргуу дээр өндрөөс унахаасаа...
Далавч минь шархадчихаж
Дахин би нисмээргүй байна...



...Тэнд хар нүх онгойж байсан
Тэгээд юу юугүй сорон татсан
Тэвчишгүй аймшигтай татсан
Хамаг бүхнийг хамаад татсан
Хав харанхуй нүх...
Гүнд нь юу байгаа бол
Хоосон эсвэл эрдэнэс?
Хатуу эсвэл зөөлөн?
Харагдахгүй байна ёроол нь
Харамсалтай нь нэгэнт халтираад унаж явна тийш...



Цавцайтал нь цас оруулахсан
Чаргаар, явганаар туучихсан
Цан...

Энхмандах
Дээд сургуулийн лекц. Багш нь лекц дуусахын үед оюутнуудаасаа асууж байна гэнэ.
-Ингэхэд хүсч байгаа мөртлөө чадахгүй байгаа хүнийг хэн гэдгийг та нар хэлээд өгөөч.
Оюутнууд бүгд нэг дуугаар:
-Бэлгийн сулралтай эр.
Багш:
-Тэгвэл чаддаг мөртлөө хүсэхгүй байгаа хүнийг хэн гэx вэ?
Тэр цаанаас ганц эмэгтэй оюутны гомдсон дуу:
-Өөдгүй новш гэнэ....

...