xvv
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй
Чанга зуур битгий алдаарай
Чамайг би ямар ч байсан гаргах болно

Зүгээр л би мөчир байж ч чадна
Зүүгдэж бариад гараарай
Зөрж гараад орхиод одсон ч болно
Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно

Ямартай ч хөтөл намайг
Явмаар бол хамтдаа гулгасан ч болно
Амьдрал хэмээх мөсөн талбай дээр
Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох...

2009.1
...
xvv
...Өөдгүй бэртэгчин сэтгэлийнхээ хүслээр
Өөрийн чинь хажууд л байгаад баймаар
Өр зүрхэнд чинь байр эзэлчихээд
Өнгөнд чинь гэрэлтэх саран баймаар...



...Улайгаад инээмсэглэхдээ ч
Уйтгарлаад бодлогошрохдоо ч
Уурлаад урвайхдаа ч
Миний зүрхэнд сийлбэр хийх
Мэс атгасан сийлбэрч бүсгүй
"Хайр" хэмээх бүтээлийг урлана
Харин тэгэхдээ инээмсэглэлээрээ
Хамгаас сайхныг сийлдэг нь болохоор
Хацар нь ягааран мишээхийг нь
Харж догдлохын тулд л би
Хажууд нь алхаж түшмээр
Хамаг байдгаараа алиалмаар...



Зөвхөн түүний л алиалагч болмоор...

Миний дотор бүгчим байна
...
xvv
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
rnСэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
rnӨөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
rnӨөр нэгний зүгт бодол тэнэнэ
rnӨнгийн гэрэл гялбан цацарч
rnӨр зүрхэнд диско болно...
rn 
rn...Дэр нь болчихмоор
rnДэрлүүлж баймаар
rnҮнэрийг нь шингээмээр
rnҮсийг нь имэрмээр
rnХацрыг нь илбэмээр
rnХамрыг нь шүргэмээр
rnХажуу талдаа зурагтай
rnХайтан ягаан дэр болчихмоор...
rn
rn ...Өнгийлөө гэрэлтэй байна
rnҮсрээд ормоор солонгорч байна
rnӨнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
rnҮнсгүй шатаах галтай ч юм уу
rnҮүрд хөлдөөх жавартай ч юм уу
rnӨөрийн мэдэлгүй сорогдон татагдсаар
rnӨнөөх нүх рүү уначих шиг...
rn
rn 
rn&...