Энхмандах
Блогоо бичээгүй их уджээ. Цахим ертөнцөд хэтэрхий донтсон гэж өрийгөө бодож байсан ч зүгээр л нэг ганцаардал, зугаагаа гаргаж байгаа төдий юм шиг байна. Сүүлийн үед зүгээр л чат үүсгэдэг болж. Энэ хугацаанд өөрийн гэсэн Монгол Бичгийн Блогтой болжээ. Энэ блог одоогоор туршиж үзэж байгаа ч бичээд байвал Монгол бичигтээ сайжрах хандлагатай. Удахгүй Монгол бичгээрээ түгдрэлгүй уншиж, бичих байхаа. 
Бас дугуйтай өвөлжиж үзэж байна. Ер нь муугүй шүү. Цас орсон үед унах хэцүү санагдсан. Хальтарч 2 удаа унасан. Ер нь бол аажуухан явахгүй бол хальтарч уначих гээд. Харин цас хайлсан ч юм уу замаар давс ...
xvv
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна.
Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.

Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох....