AmonRa
Ойрд харагдаагүйд уучлаарай, найзуудаа. Сүүлийн бичлэгийнхээ огноогоо хартал, бараг жилийн өмнө хамгийн сүүлийн бичлэгээ хийсэн байна. Зав цаг улам муудаад, олон ч юм амжууллаа энэ хугацаанд. Удалгүй видеоблог хийх санаа байна, яг юуны тухай нь одоохондоо нууц. Холбоотой байгаарай, бүгдэд амжилт! 
xvv
Сүүлийн үед ардын богино дуу, хуучны зохиолын дуунууд л сонсоод баймаар байдаг болчихож. Энэ дуучинд бүүр дурлаад байгаа. Сайхан ч дуулах юм, сайхан ч инээх юм, бас ярьж хэлж байгаа нь ч их таалагдаад байгаа. Дурласан дурласан, юуг нь нуух вэ


Нас мас яваад ингээд байна уу даа. хаха. Цаг хугацаа нэг бодлын их хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг. Гэхдээ 70-80 наслах байлаа гэхэд амьдрал талдаа ч ороогүй байдаг. Эхний 15 жилийг хүүхэд байсан гээд тооцохгүй бол бүүр ч цаг хугацаа өнгөрч шалиагүй ч юм шиг, цаана нь өчнөөн л хугацаа байгаа болохоор нэг ч их яараад ч яах юм билээ гэж бас бодох.

Ятга...
xvv
Дуэт vs Дуэль нэвтрүүлгийн оролцогч Эзэнмөнх


Лэксус, Бэнз, Рэнжроверын
Тэнгэрлэг хүлгүүд гарашинд минь байна
Алтан шар гинж, шүрэн хөөргүүд
Ажлын ханан дахь сефэнд минь байна

Үдийн цайгаа Буллд идээд
Оройн хоолоо Аиришд зооглоод
Шөнийн цагаар Масс ороод
Шоудаж явсан аархал байна аа

Зара, Гучи, Долче-Габана
Зайсан дахь гэрийн шкафанд минь байна
Хазсан алимны зурагтай
Гар утаснууд халаасанд минь байна

Боодол боодол долларыг ээ
Болзоот хүүхэндээ цацаж явлаа
Нацагийн хүү, Намбарын хүү, Цахиагийн хүүг
Дааж явсан удаа байна аа...