xvv
Гунын эвэр хугармаар
Гурван есийн хүйтэндээ
Хулсан уургаа бариад аа
Хурдалж явна аа адуучин

Дх: Ай яасан сайхан юм бэ
      Адуу нь яасан олон юм бэ
      Зориг гэдэг нь ган юм аа ган юм
      Золбоо гэдэг нь гал юм аа гал юм

Эмнэг азрагаа булгиулсаар
Исгэрээд давхилаа нэг нь
Инээмсэглээд өнгөрөхдөө
Ирмээд дохилоо наашаагаа

Дх: Ай яасан өлчир юм бэ
      Адуу нь яасан тарган юм бэ
      Идэрийн чадал нь урамтайдаа урамтай
      Ирмээд өнгөрдөг нь учиртайдаа учиртай

Хэн нэг маань дурлачихаад
Уулзая гэв үү тэрнийгээ
Хэр малчин хүүхнүүд вэ
Уралдая гэв үү биднийгээ

Дх: Ай яасан сонин юм бэ
      Алийг нь гэж мэдэх юм ...
xvv
Ганган хар морь
Ганган хар морийгоо
Хагсраа л үгүй сойгоорой
Ганцхан амраг хүүтэйгээ
Гадаа л гэртгүй суугаасай

Хөөрхөн хар морийгоо
Хөтөл даваад унаарай
Хүний ганц хүүтэйгээ
Хүлээн байж уулзаарай…




Эх сурвалж:
https://ilzahidal.wordpress.com/2009/07/02/urtduu/

xvv

Манантай юу өдөр байна саруул болно хө
Мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө
Мянга түмэн олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнчээ хө

Ай да ханилаад мэднэ хө

Түүхий төмрийг ээ дархандаа тушаалаа хө
Түлхүүр хийнэ үү цоож хийнэ үү өөрөө мэдээрэй хө
Төрсөн биеэ чамдаа тушаалаа
Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй хө

Ай да сэтгэл мэднэ хө

Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа
Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө
Цэвэр биеэ чамдаа тушаалаа
Цэнгүүлж явна уу жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө

Ай да сэтгэл мэднэ хө

Үүл...