Энхмандах
Чапаев индианчуудад хандана:
-Улаан арьст найзууд минь манай энд амьдарцгаа. Би та нарт нэг нэг улаан арьст эхнэр олж өгнө. Тэгээд та нар цагаан арьс хүүхэд төрүүлж сайхан амьдарцгаах болно.
-Яагаад заавал цагаан арьст хүүхэд төрдөг юм?
-Манай нутагт ганцхан цагаан арьст хүүхэд л төрдөг юм.

Энхмандах
Жуулчин хөтлөгчөөсөө асууж байна гэнэ.
-Уучлаарай танай энэ хөшөөн дээр чинь генерал нь яагаад ийм сонин байдалтай байгаа юм бол?
-Нөгөө юу л даа. Генералыг морь унаж байгаа байдлаар нь харуулах ёстой байсан ч хотын захиргааны гаргаж өгсөн мөнгө морины хөшөөнд нь хүрээгүй юм.

Энхмандах
Вовкагийн ангид хичээл орж байна гэнэ. Хүүхдүүд ээлж дараалан босч эцэг, эхийнхээ мэргэжлийн талаар ярьна.
Петя:
-Манай аав замын цагдаа. Тийм болохоор манайх мөнгөөр ер тасардаггүй, хангалуун, сайхан амьдардаг.
Маша:
-Манай ээж биеэ үнэлэгч. Тийм болохоор манайх мөнгөөр ер тасардаггүй, хангалуун, сайхан амьдардаг.
Вовка:
-Манай аав тээврийн жолооч. Хэрэв муусайн замын цагдаа, биеэ үнэлэгч нар байдаггүй байсан бол манайх мөнгөөр тасрадаггүй, хангалуун сайхан амьдралтай айл байх байсан.
...