Жаахан охин аав ээж хоёроосоо:
- Хүмүүс гэрлээгүй байж яагаад жирэмсэн болчихдог юм вэ? Гэж асуухад ээж нь уурлаж, “Хүүхэд байж том хүний ярианд оролцоод өрөө рүүгээ яв” гэхэд нь охин өрөөнөөсөө гарч хаалгаа хааж байснаа эргэж шагайгаад,
- Унтчихдаг л байхгүй юу даа! гэж хашгирав.
Хадам ээж өглөө нь ажилдаа явах гэж байгаа хүргэндээ уржигдрын хоол халааж өгөнгөө гомдоллож байна гэнэ.
-Өчигдөр шөнө шумуул хазаад ер унтуулсангүй. Өглөө нь босоод хартал дэр цул цус болчихсон байсан.
Хүргэн:
-Хөөрхий амьтанд амтыг нь тэвчилгүй бөөлжчихсөн байна ш дээ.
Yүр шөнийн заагаар хаалганы хонх дуугарна. Эхнэр босон нээвэл программчин ажилтай нөхөр нь гуйвчихсан зогсож байна гэнэ. Хувцас нь тамтаг болтлоо урагдчихсан, өөрөө согтуу, нүдэн дор нь томоос том хөх няц болсон харагдана.
Нөхөр:
-За миний шинэ скринсервер чамд таалагдаж байна уу?