Энхмандах

Зул сарын баяр, шинэ жил дөхөөд ирэхээр бусад хүмүүст бэлэглэх зүйлс ховордоод ирдэг. Тэгвэл технологи хөгжиж буй өнөө үед таньд нэгэн бэлэг санал болгоё. Энэ бол X’mas оймсон USB Flash Drive юм. Крисмасын үеэр бусдад бэлэглэх хамгийн шилдэг бэлгүүдийн нэг яах аргагүй байж чадах байх. 4гб ийн багтаамжтай бөгөөд дэлгүүрүүдээр $25 аар зарагдаж байна.

Эх үүсвэр Дот:мн

...
Энхмандах

Сүүлийн үед хэрэгтэй байгаа гарнуудын нэг нь яах аргагүй энэ USB Хөргөгчтэй Гар ба Хулгана нар юм. Хөргөгч бүхий гар нь дотроо сэнстэй учраас таны гарыг хөлрөхөөс сэргийлнэ. Японы зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд $65 ийн үнэтэй.

Эх үүсвэр Дот.мн

Энхмандах

Шөнө дөлөөр бусад хүмүүсийг унтаж байхад ажилаа хийх дуртай юу? Хажууд байгаа хүмүүс чинь гэрлээ унтраа гээд зовоож байна уу? Тэгвэл таньд тэр асуудлыг чинь шийдэж өгч чадах Logitech ийн шийдлийг танилцуулж байна. Logitech Illuminated Keyboard нь харанхуйд товчлуурууд нь гэрэлтдэг технологитой бөгөөд ямар ч ширээг чимж чадахаар дэгжин харагдуулна. 10 сараас эхлэн $80 аар зарагдана.

 



Эх үүсвэр Дот.мн

...