xvv
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...
xvv
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.


"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авилга авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой. Эсвэл найз залуу, эсвэл бүсгүй чинь чамайг бүхнээс илүү хайрлаж, халамжлах ёстой. Эсвэл хайрта...
xvv
2.5 минутын бичлэгэнд маш чухал зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэхээр ойлгомжтой тайлбарлаад өгчихөж. Англи хэлтэй хүмүүс нь шууд үзээрэй. Монголоор доор орчуулахыг хичээлээ.



Унтахынхаа өмнө дэлгэц хардаг бол таны нойр хүрэхгүй байх нь ээ. Яагаад гэхээр дэлгэцнээс ялгарах гэрлийн фотонууд хүний нүдээр дамжуулан тархийг сэрүүн бай, унтах болоогүй гэсэн мессежийг өгч тархины мелатонин хэмээх нойр хүргэж унтуулдаг дааврыг ялгаруулахгүй дарангуйлснаар сэрүүн байлгаад байдаг юм байна.
Үүнээс болж оройтож унтаад өглөө эрт босохоор хангалттай унтаж чаддаггүй.


Насанд хүрсэн бараг бүх хүн 7-9 цаг за...