xvv
Хунгийн далавч дэрвэн
rnНуурын мандал гялалзана
rnХуучин аялгуу эгшиглэн
rnУртын дуу шуранхайлна
rnЦээлхэн яруу хоолойн уян ярууд биширч
rnЗэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув
rnТуяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч
rnТухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ
xvv

Дэлгэж тавьсан дэвтрийнхээ хуудас нэг бүрээр

Дэвэрч булгилах сэтгэлийнхээ учиг бүрийг нээе

Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар

Дэвтрээр би чамдаа зүрхний үгсээ илгээе

Итгэж чадахгүй эргэлзээ бүрийг арилгах гэж

Энэ л дэвтэртээ үнэн үгсээ бичье

Эвлэрч үерхэх хүсэл бүхнээ шивнэж

Ийм л нэг дэвтрийг чиний зүг нисгэе

Хайргүй юм бол намайг битгий өрөвд

Хамаагүй ээ энэ дэвтэрт бас бич

Хагацал дагуулах нулимстай үгс байсан ч

Хайр шингээсэн зүрхний үг бүрээ

Халтар дэвтэрт минь бичиж үлдээгээч

Ханилж хоёул хамт байж чадахгүй байсан ч

Хамтдаа энэ орчлонг хөтлөлцөн туулсан ч

Хожмын нэг өдөр дэлг...

xvv

Дэндүү хөөрхөн инээмсгэлэлийн төлөө

Дэргэд нь байж хөгжөөж баймаар

Урвайж гунисан хоолойг сонсохгүйн тулд

Үргэлж дандаа хамгаалж явмаар

Хайр гэрэлтсэн харцны төлөө

Хамаг бүхнээ түүндээ зориулмаар

Хамгийн хөөрхөн инээмсгэлэлийн төлөө

Хажууд нь байж түшиж явмаар

Уурлаж туних мөч бүхэнд нь

Урдаас нь аргадаад инээмсгэлж баймаар

Урсах нулимсыг харахгүйн тулд

Уг сэтгэлээсээ үнэнч явмаар

Бөмбөрч унах нулимс хэрэв дусвал

Бүлээн хацрыг арчин аргадмаар

Дандаа хөөхөн инээмсгэлэлийн төлөө

Дардан замтай амьдралыг бүтээлцмээр

Энхрий дулаахан харцны төлөө

Энэ амьдралаа бүхлээр нь зориулмаар...