xvv

Царайлаг тэр бүсгүйд

Салж чадахгүй татагдан

Чамайгаа гэсэн сэтгэлээ

Мартсаныг минь уучлаарай

Будмал тэр хүүхэнд

Буцаж чадалгүй дурлан

Бурханы бэлгэлсэн хайраа

Сэвтээснийг минь тэвчээрэй

Өнгөлөг нэгэн бүсгүйд

Үг сөггүй хоргодож

Өөгүй сайхан чамайгаа

Орхисныг минь мартаарай

Багын танил тэрэнд

Балайрч унатлаа татагдаад

Бахдам сайхан чамайгаа

Гомдоосон бол уучлаарай...
xvv

Аюултай террор хүүхэнтэй

Амрагийн холбоо тасаллаа

Авгайгийн суусан лимузэнг

Ака-гаар шүршинэ гэж санасангүй

            Шинэхэн авсан бенцэнд

            С4 тавьчихна гэж бодсонгүй

Дэндүү террор бүсгүйгээс

Дөнгөж саллаа гэтэл

Туфлын хурц өсгийгөөр

Түүнийг минь өшиглөхийг тооцсонгүй

            Түрүүхэн авсан жийпийг

            Т6-аар дэлбэлэхийг төсөөлсөнгүй

Будмал нууц амрагаасаа

Бултчихлаа гэж санатал

Бух улаан бенцийг

Будаа болгочихыг мэдсэнгүй

            Буудал бар караокэг минь

            Бусинуулчихна гэж ухаарсангүй...
xvv

Мөнх цаст Алтайн оргилыг хараагүй ч

Мөрөөдөн төсөөлж биширч явдаг

Мөлхөж унаж хөлд орохдоо

Мөсөн оргилоос үлээгдэж ирсэн

Сэвшээ салхинд түшүүлэн тэнцэж

Сэргэлэн цовоо өсөж торнисон

Цог хийморио дэвжээн хөгжсөн

Цогт хөх чонын удам билээ

Торгон долгионд илбүүлж сэлээгүй ч

Толин мандалыг нь нүдээр үзээгүй ч

Далай ээж нуурандаа залбирдаг

Тайгын үзэсгэлэнт марал бугын үр юм билээ...