xvv
Н.Оюун-Эрдэнэ

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь...
xvv
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар

Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор

Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр

Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...

2009.2
...
xvv
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...

2009.2