xvv
Торонд зүрхээ цоожиллоо
Тонгочиж байгаад ядрана биз
Дахин ингэхгүйн тулд
Даавуугаар бүтээж орхиё

Сэтгэлээ хайрцагт түгжлээ
Сэмрээд замхрах биз
Гэнэдэж алдахгүйн тулд
Гинжээр гадуур нь хүлье


xvv
Хий сонсоно хоолойг, чих
rnХэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд
rnУргуулан бодож гиеүрнэ, тархи
rnУдирдлага алдаж тэмүүлнэ, хөл ...
rn
rnТайван байлгахгүй зүрх ядаргаатай
rnТархийг өдөж дарамтална
rnНэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад
rnНэхэх хугацааг гиеүрэн үрнэ...
rn
rn
rn 
xvv
Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ
Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ
Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна
Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй
Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч
Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь
Үргэлж шунах сэтгэл орох газаргүй
Өрц дэлдэх зүрх намжих янзгүй

...