xvv
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...

Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...
xvv


Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж

Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж

Авсанд нь бүгдийг  хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж

Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...



...
xvv
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна
Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж
Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж
Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө
Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч
Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ...

Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл...
Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... 
 
An empty street, an empty house
A hole inside my heart
I'm all alone, the rooms are getting smaller...

...