dao
Бараг хоёр жилийн өмнө нээж байсан блогоо олдог байншдээ. Зөвхөн блог олоод зогсохгүй тухайн үеийн өөрийгөө харлаа. Одооноос эхлээд энэ өврийн дэвтэрээ байнга харж байна даа. Өнөөдрийг ингэсгээд дуусгахад маргаашийг хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж байна. Миний ойлгосноор амьдралын маань өнөөдөрийн ихэнх нь маргаашаа төлөвлөхөд зарцуулагдах юмдаа гэж.

Бичсэн: dao

...
xvv
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...

xvv
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд

Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...

Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд  үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...

...

...