xvv
Анд минь чамаас гуйх зүйл байна
Амраг түүнийг хайрлаж яваарай
Ариухан бүхийг бүү халтартуулаарай
Амласан үгэндээ үнэнч яваарай

Эгдүүтэй инээмсгэлэлийг нь дэвэргэж яваарай
Эрвээхэй сормуусыг дэрвүүлэх нүдний
Эгшиглэх яруухан харцыг
Энэ л хэвээр нь гялалзуулж яваарай

Авгай биш эхнэр байлгаарай
Алагхан зүрхийг нь нандигнаж байгаарай
Ариухан сэтгэлийг хүндлэж яваарай
Аалинд нь нялхарч жаргаж яваарай

Зүрхийг минь чи хамт авч байгаа
Зүсэж огтлоод ч салахгүй болсон
Зөрүүд сэтгэл минь түүнд яваа
Залуу минь чамаас гуйх зүйл байна
Заавал түүнийг минь хайрандаа умбуулж
Замиланг элэ...
xvv
Гялалзах ододтой хүүрнэлээ
Гэгэлзэх сэтгэлээ уудлалаа
Өнгөөр тэд гялалзлаа
Өөрийг нь минь тэд аргадлаа

Ертөнцөд ирсэн учраа би асуулаа
Ерөөлийг тэднээс сураглалаа

Анивчин тэд тохуутай инээмсгэлээд
Амьтан биш хүн болсноо л сана
Амьдрал бусдыг нь өөрөө заана
Аяндаа чи бүхнийг ойлгоно
Алсаас тэд надад шивнэлээ

Ариухан сэтгэлийг л хүндлэж яваарай
Аалинд нь нялхарч жаргаж яваарай
Авгай биш эхнэр байлгаарай
Алагхан зүрхийг нь нандигнаж байгаарай

Амьдралд хөтлүүлэх биш жолоодож яваарай
Амласанаа бас биелүүлж байгаарай
Өөрөө чи өөдгүй шүү
Өнөөдрөөс цааш хичээгээрэй

Санасан...
xvv
Энд тэнд очиж их гомдоллож байна даа. хэхэ Өнөөдөр зарим "Монголчууддаа" бас гомдолломоор байна.

Сүүлийн үед юм ярихаар хүмүүс "тэрнээс чинь чухал зүйл байхад..." гэж хэлэхтэй их тааралддаг болжээ. Зөвхөн л "чухал" зүйлсийг л хийгээд бусдыг нь хаях хэрэгтэй юу? Эсвэл чухлыг хийнгээ чухал бишийгээ ч бас хамт хийж байх ёстой юу? Чухал биш зүйл ярихаар л чухлыг л ярь үүнийг битгий ярь гэсэн утгаар хандаад байх шиг...

Жишээ 1: Монгол соёлоо хадгалж үлдээе гэхээр, Монгол хүнийг хадгал тэр соёл чинь тэртэй тэргүй л тэр хүнтэйгээ үлдэнэ гэнэ??? Уг нь тэр яригдаад байгаа зүйлд нь "Монгол хүнийг" Мо...