xvv
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...

Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...
xvv
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...