xvv
Арын хуурайг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө
Амин зүрхийг оволзуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Голын шугуйг хөдөлгөсөн
Гургуул, туулай хоёр оо хө
Голт зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Хамрын чулууг хөдөлгөсөн
Хулан, хавтгай хоёр оо хө
Хүрэн зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө




Бонус видео



Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html...
xvv
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр 

Ардын хувьсгал ялахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж.    Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чин...
xvv
Буурал морины маань мундаан дээрээ хө
rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn
rnСаарал морины маань мундаан дээрээ хө
rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө
rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө
rn
rnХар морины маань мундаан дээрээ хө
rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө
rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn rn
rn
rnrn...