xvv
Итгэлт сайн, муу олон талтай, тун адармаатай, өвөрмөц хүн. Ёстой л есөн шид нь бүрдмэл.
- “Хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илжирдэг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү.”,
- “Заяагүй хүн гэж язгуур угсгаагүй хүнийг хэлдэггүй, залхуу хүнийг хэлдэг юм”,
- “Засагт ханы хөх харчуулыг хэцүү л гэдэг юм”,
- “уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад...” гэх мэтээр Дэвхрэг Итгэлтийн хэлдэг, ярьдаг олон үг хэллэг, бас үйлдэл нь өнөө манай ард түмний дунд хэлц үг болж, ой тойноос нь гарахгүйгээр хоногшжээ. Их зохиолч Ч.Лодойдамба хэр зэрэг амьдлаг дүр бүтээс...
xvv
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө

Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
  Өөр хувилбар:

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө

Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө

Д...
xvv
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө

Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө

Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө


Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг  з...