xvv
Хадтай юу Сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуунууд нь хангилалдаад байна аа хө
Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа яа нь
Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө

Зүүн юу сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Зүр гурууд нь зөрөлдөөд байна аа хө
Зүрхний маань амраг тэр минь ээ хө ай Дүүриймаа минь ээ
Зүүд нойронд минь үзэгдэнэ шүү аа хө

Баруун сүмбэр ууланд нь хөө ай л Дүүриймаа минь ээ
Барс ирвэсүүд нь багширалдаад байна даа хө
Багын маань амраг хонгор чи минь ай л Дүүриймаа яа хө
Байн байн л бодогдох нь хэцүү яа хө

Ду...
xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг
Ботготой тэмээ нь ачааны чимэг
Боодогтой сэвгэр гэрийн чимэг

Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Атан тэмээ нь ачааны чимэг
Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг

Цагаан тэмээ нь ачааны чимэг
Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг

Тайлаг тэмээ нь ачааны чимэг
Торомгор сэвгэр гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Царайлаг сэвгэр гэрийн чимэг

 





  Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал...
xvv
Суудаг байшинг минь
rnСураглаад асуувал даа хө ай
rnЦуварсан гурван байшингийн
rnДунд талын шилэн байшин хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rnУудаг л усыг минь
rnСураглаад асуувал даа хө ай
rnУрд талын гурван худагны
rnДунд талын алтан худаг аа хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rnУнасан чиг морийг минь
rnАжиглаад харвал даа хө ай
rnУсан чиг тэлмэн жороо
rnУхаа хонгор морь шүү дээ хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rn rn
rn
rnrn...