Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:
Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал...