AmonRa
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ:
"Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...
AmonRa
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ:
-Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж.
Гэтэл худалдагч:
-Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ.
Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.
AmonRa
Монгол үндэстнийг хомороглон устгах, хагалан бутаргах, хилс хэлмэгдүүлэх жигшүүрт үйл ажиллагааг зохион байгуулж байсан Курбанов хэмээх нууц нэртэй КГБ-ын ажилтан Александр Иванович Ланфанг Өвөр Монголын болон БНМАУ-ын түүхэн дэх цуст хар мөрийг үлдээжээ.
Энэ хүн 1949 онд Монгол Үндэстний Их удирдагч Дэмчигдонров ванг Монголд хууран мэхэлж авчран гэр бүлээр нь хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хүү Дугарсүрэн болон Өвөр Монголын олон нэрт хүнийг Шар хадын “цаазын газар” шууд буудан хороож, Монгол орон руу ирсэн олон мянган өвөрмонголчуудыг Хятадын талд барьж өгөөд зогсохгүй очи...