AmonRa
Грект болж байгаа үйл явдлаар, Европт нүүр тулаад байгаа аюулыг харж болно. Энэ бол зөвхөн Европт тулаад байгаа аюул биш.  Энэ бол Дэлхий нийтэд тулаад байгаа аюул. Гэвч манай хэдэн зуйван толгойтнууд үүнийг ойлгохыг хүсдэггүй. Европ хол, харин манай Монгол Азийн цээжинд алцайгаад зогсож, хийж гийгүүлсэн юмгүй хэрнээ Францаас 10 дахин том гэж далдагнах тал бий.

Энэ бол дэлхий даяар болох нэг том үйл явдлын эхлэл юм. Үүнээс бид цэвэрхэн гарна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар дээр тусна. Энэ бол цагын л асуудал. Ирээдүй, хойч үеийнхэндээ юу үлдээж, юу зааж өгч байгаагаа сайн бодолцоорой....
AmonRa
Нийслэл дундуур урсах голуудын урсгалыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд бидний ундны усны гол нөөц болох Туул голын экосистемийг сэргээх ажлын хүрээнд минж нутагшуулахаар хотын захиргаа төлөвлөжээ.
Энд

Шил тушаах гэж оочирлож, хог түүж байгаа минж нүдэнд харагдачихлаа.



AmonRa
2008 онд Дархан Уул аймгийн  ИТХ-ын төлөөлөгч,  тэргүүлэгчээр  сонгогдсон Т.Эрдэнэбадрах  сонгогдсон цагаасаа  хойш  хуралдаа огт суугаагүй аж.  Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ.
Гэтэл  Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг   аймгийнхаа  ИТХ-д төлөөлөлөх учиртай мань  Т.Эрдэнэбадрах гэгч  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож,  шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна.
Эндээс

Тун завгүй залуу байна. Удахгүй ажилдаа дахин орж, хөгжилд хувь нэмэ...