AmonRa
Швейцарын парламентийн 2 жигүүр хоёулаа энэ Лхагва гаригт швейцарын засгийн газрын цөмийн энергиэс татгалзах төлөвлөгөөг баталлаа. Шинээр атомын цахилгаан станц барихыг бүр мөсөн хориглов. Швейцарын 5 атомын цахилгаан станцын хамгийн шинийг 2034 онд, хамгийн хуучин станцыг 2019 онд ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Энд

Швейцарчууд юугээ мэдэх үү, атаархаж байхгүй юу. Xарин Болдсайхан нийтлэлч швейцарчуудыг нэг сайхан сэнхрүүлнэ гэдэгт найдаж байна.
...
AmonRa
Дуучин Мээдээ хамт явсан  хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй “Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ” гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ.

Энд
Соёлтой хүмүүс гэж өөр юм аа.
...
AmonRa
Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.

Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ой...