УБ-д Хэллөүйн гээч монгол ёсонд байраа олсон, бүтэн жил тэсэн ядан хүлээсэн, буурлуудын магнай тэнийлгэсэн, багачуудын цолгин дуу цуурайтсан монголын сайхан Хэллөүйн наадам тэнүүн сайхан болж өнгөрсөн гэнэ. Харин чи яаж бидний сайхан уламжлалт Хэллөүйн баярыг тэмдэглэсэн бэ.
COOL байсан уу?
FUN авсан уу?
Соёл ба хэл
Дуртай дургуй, нийгмийн судалгааны ажил явуулж, энд тэндэс нийгмийн сэдэвтэй холбоотой ном эргүүлэх шаардлага гардаг. Эргүүлэх явцад Эльдер Камара гэх хүний хэлсэн үг нүдэнд тусав:
"Өлсөж зүдэрсэн хүмүүст хоол өгвөл намайг гэгээнтэн гэдэг. Гэвч чухам яагаад энэ хүмүүс өлсөж зүдэрч байна уу гэж асуусан тохиолдолд намайг коммунист гэж дууддаг".
...
Нүүрний номыг би уул нь ашиглах дургүй. Маш дургуй. Тэр нь олон учир шалтгаантай. Гэтэл нэг мэдсэн чинь, либералуудын эгнээнд намайг элсүүлчихсэн байхыг өнөөдөр хараад их гайхав. Тэр дороо группээс гарав. Гэвч бүр зэвүү хүрээд, бүр гараа угаамаар санагдав. Тэгс хийж, нүүрний номноос гардаг юм билүү.